top of page

БИГНҮҮР ТАВИХ АРГА БА ТҮҮНИЙ АЧ ТУС

Хүйтний улиралд хуурайшилт, тоос шороо, салхи, нарны туяаны тусгал нэмэгддэг. Хөлийн улнаас толгой хүртлээ хэдэн давхар дулаан хувцас өмссөн ч температур буурахад таны арьсны чийг дагаад буурах болно. Нарны хэт ягаан туяанаас шалтгаалан (UVB ба UVA) арьс улайх, хорсох, харлах, уян чанараа алдах, сэвх, нөсөө толбо, үрчлээ үүсэж эхэлдэг байна. Гэхдээ үүнээс сэргийлж арьсаа хамгаалах янз бүрийн арга бий. Бид энэ удаа та бүхэнд “халуун бигнүүр (алчуур)” тавих тухай танилцуулахаар бэлдлээ.

ХАЛУУН БИГНҮҮР ТАВЬСНААР ЯМАР ҮР ДҮН ГАРАХ ВЭ ?

1. Арьсыг тайвшруулж амраах.

Таны арьс тэжээлээ алдаж хуурайшсанаар уян хатан чанараа алддаг. Үүнээс шалтгаалан үрчлээ, сэвх, нөсөө толбо бий болдог байна. Бид үүнээс сэргийлэх зорилгоор тэжээлийн тос ашиглан арьсандаа массаж хийж бигнүүр тавьж болно. Халуун бигнүүр нь тэжээлийн тосны үйлчилгээг нэмэгдүүлэх, арьсыг тайвшруулах, амраах үйлчилгээтэй.

2. Арьсандаа гүн цэвэрлэгээ хийх боломжтой.

Халуун бигнүүр тавьснаар арьсны гүн дэх бохирдол сайтар гадагшилдаг. Хамгийн чухал нь бигнүүр тавьсны дараагаар чийгшүүлэх тос, тоник түрхэхээ мартуузай.

3. Арьсанд тэжээл өгч хуурайшилтаас сэргийлэх.

Хүйтний улиралд арьсны хялгасан судас нарийсаж, арьсаар дамжих цусны урсгал буурдаг. Үүнээс болж арьсанд тэжээл дутагдаж хуурайшиж эхэлнэ. Иймээс халуун бигнүүр тавьж цусны эргэлтээ сайжруулан дархлаагаа дэмжих боломжтой. Ийнхүү арьс тань тэжээлээр хангагдан хуурайшилт багасна.

ХЭРХЭН БИГНҮҮР ТАВИХ ВЭ ?

Нэгдүгээр алхам Юуны түрүүнд, тосон бүтэцтэй буюу сүүн шингэнээр гүн цэвэрлэгээ сайтар хийх хэрэгтэй. Тоосонцор ихтэй нөхцөлд амьдарч буй бидний арьсны гүн бохирдлыг арилгах шалгарсан арга нь тосон цэвэрлэгч хэрэглэх юм.

Хоёрдугаар алхам Өтгөн бүтэцтэй тэжээлийн тос түрхэн шингэтэл нь 10-15 минут массаж хийж өгөөрэй. Бигнүүр тавихад нүүрэн дээрх тос бүрэн шингэсэн байж болохгүй тул та аль болох өтгөн бүтэцтэй, шингэц удаан тосыг сонгож хэрэглэх нь зүйтэй болов уу.

Гуравдугаар алхам

  • Зориулалтын бигнүүрийн алчуурыг халуун усанд дүрж халаан сайтар мушгих.

  • Богино долгионы зууханд 30-60 секунд халаах.

  • Бигнүүрийн алчуураа нүүрэн дээрээ 10-15 минут тавих.

  • Хугацаа дуусмагц алчуураараа нүүрэн дээрх тосны үлдэгдэлийн арчиж авах.

  • Эцэст нь, чийгшүүлэгч тос түрхсэнээр таны өнөөдрийн арьс арчилгаа дуусах болно.

Анхаарах: Бигнүүр тавихдаа заавал зориулалтын алчуур ашиглахаа бүү мартаарай. Ахуйн хэрэглээнд ашигладаг гар нүүрний алчуурыг ашиглах нь үр дүнгүйгээс гадна элдэв нян бактер арьсанд дамжих эрсдэлтэй.
 
Марал бигнүүрийн алчууртай багц




335 views0 comments
bottom of page