Бидний идэж буй бүхий л хоол хүнс нь амны хөндий, залгиур хоолойгоор дамжин ходоод, нарийн, бүдүүн гэдсэнд хүрэх явцдаа бидний эрүүл мэнд ямар байхыг тодорхойлж байдаг. Зөвхөн бие физиологийн эрүүл мэндээс гадна сэтгэл санаа, оюун ухаанд хүртэл нөлөөлж байдаг байна. Хоол боловсруулах эрхтэн тогтолцоог чимээгүйхэн өвчлүүлж байдаг зүйл бол цавуулаг буюу глүтен (gluten)-ийг агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд юм.
Глютен гэж юу вэ?
Глютен бол нийлмэл уураг бөгөөд улаан буудай, арвай, хөх тариа гэх мэт ихэнх үр тарианы найрлагад ордог. Түүнчлэн төрөл бүрийн хоол амтлагч, соус, мисо, цуу зэрэгт глютен агуулагддаг болохыг санахад гэмгүй. Учир нь буудайн төрлийн глютен цавуулаг чанараасаа гадна өтгөрүүлэх чанартайг бүгд мэдэх байх. Үр тарианаас гарган авсан гурилыг шингэнтэй хольсноор глютен бий болдог гэж ойлгож болно. Улаан буудайд агуулагдах глютен буюу цавуулгийн хэмжээ их байх тусам түүгээр бэлтгэсэн зуурмаг нь сайн хөөж сунамхай агшимхай, сэвсгэр зөөлөн, амттай болдог.
Глютен хүний эрүүл мэндэд хортой юу?
Ихэнх хүмүүсийн бие махбод глютенийг бүрэн боловсруулж чаддаг боловч ойролцоогоор хүн амын 1 хувь нь глютен агуулсан бүтээдэхүүнээс үүдэлтэй аутоиммунны целиак өвчтэй (celiac disease) болон целиак бус глютенд мэдрэг (non celiac gluten sensitivity) байдаг. Ялангуяа БАМБАЙН ДАААВРЫН ДУТАГДАЛТАЙ хүмүүс бид глутенээс хэт мэдрэг буюу боловсруулж чаддаггүй байна, тиймээс хоол хүнсний хэрэглээнээс хасахыг мэргэжилтнүүд зөвлөдөг.
Нарийн гэдэсний үслэг хана нь хоол хүнснээс хүний биед шим тэжээлийг шимэгдүүлж авах үүрэгтэй байдаг ба глютений хэмжээ хэвийн үед нарийн гэдэсний хананд бүрэн задарч шимэгддэг. Хэрвээ глютен нь хүний биед ороод бүрэн задраагүй тохиолдолд нарийн гэдэсний хананд бөөгнөрч, гэдэсний үслэг ханыг өөртөө наалдуулдаг.
Үүнээс болоод хоол хүнсний шим тэжээлийг муу шимэгдүүлж, олон төрлийн гэдэсний хямрал болон үрэвсэл үүсгэдэг. Хамгийн ноцтой нь хүний биеийг витамин, эрдэс бодисын дутагдалд хүргэдэг ба цаашлаад зарим тохиолдолд хорт хавдар үүсэх ч эрсдэлтэй.
Жирийн хүмүүст глютен аюултай юу?
Глютенд мэдрэг эмгэг нь генийн өвчлөл бөгөөд хэрэв танай эцэг эх болон ойр дотны хэн нэгэн энэ эмгэг буюу целиакаар өвдсөн бол та ч гэсэн өртөх магадлалтай. Энэ тохиолдолд глютен агуулсан дурын хүнснээс татгалзахад л болно.
Хүн бүр глютенийг хоолны дэглэмээс хасах албагүй ч, хэрвээ та эсвэл таны гэр бүлд арьсны өвчин (экзем, хайрст үлд, чонон хөрвөс), ходоод гэдэсний өвчин зовиур (ходоодны шүүрэл, тогтмол өтгөн хаталт, тогтмол ходоод өвдөх, гэдэс хийрхэх), байнгын толгой өвддөг зэрэг шинж тэмдэг илэрдэг бол багадаа 30 хоног хоолны цэснээсээ глютенгээ хасаад үзэхэд үр дүн мэдэгдэх боломжтой. Чадвал 120 хоног хасахад хүний биеийн цус бүрэн цэвэрлэгдэж танд мэдрэгдэх жижиг сажиг зовиурууд алга болох боломжтой.
Galletas Gullon брэнд нь 1892 онд үүсгэн байгуулагдсан 100 гаруй жилийн түүхтэй Испанийн жигнэмэг үйлдвэрлэгч компани бөгөөд Европ тивд жигнэмэгний салбартаа тэргүүлэгч брэндүүдийн нэг юм. Gullon (гужон) брэндийн онцлог нь амттай, чанартай, эрүүл аюулгүй, шинэлэг орц найрлагатай жигнэмэг үйлдвэрлэгдэж хэрэглэгчиддээ хүргэхийг зорьдог.