top of page

"СУРЪЯ, СЭРГИЙЛЬЕ" ХҮҮХДИЙН ДАРХЛАА ДЭМЖИХ АЯН ЭХЭЛЛЭЭ.

Сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хувьд дархлаа хэвийн байхын тулд нойр, хоол, орчны олон янз байдал нөлөөлдөг талаар мэргэжлийн эмч нар зөвлөдөг. Бие организмын дархлаа сул байх нь мэдээж хүүхдийн өсөлт хөгжилтөд шууд нөлөөлөх бөгөөд өвчлөмтгий, дархлаа султай хүүхдүүд бусад хүүхдийг бодвол бие жижигтэй, хөдөлгөөн багатай гэх мэт биеийн хөгжлийн хувьд хоцрогдмол байна.

- Хүүхдийн дархлаа сулрахад ямар ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ?

- Хүүхдийн дархлаа буруу хооллолтын үед, тухайлбал нярай хүүхдийг хөхөөр хооллоогүйгээс болж дархлаа нь мууддаг. Эсвэл хүүхэд ханиад томуу, суулгалт, харшил зэрэг ямар нэг өвчин туссаны дараа дархлаа нь суларна. Үүнээс гадна гадаад орчин, ахуйн нөхцөл, хүүхдийн асаргаа сувилгаа, эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн хооллох зэрэг хүүхдэд үзүүлж байгаа янз бүрийн орчны нөхцөл байдал хүүхдийн дархлаанд нөлөөлж байдаг.

Хүүхэд ханиад томуу, суулгалт, харшил зэрэг ямар нэг өвчин туссаны дараа дархлаа нь суларна.

-Дархлаа суларсан хүүхдэд ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Дархлаа султай хүүхэд ерөнхийдөө амархан өвчлөмтгий л байна. Юу л болно хамгийн түрүүнд ханиад хүрнэ, хоолондоо дургүй болно. Мөн багахан зэргийн юманд л харшил өгч, амархан харшламтгай болчихдог. Ер нь гаднаас нь харахад иймэрхүү ерөнхий шинж тэмдгүүд илэрнэ. -Бага насны хүүхдийн дасгал хөдөлгөөн, нойр дархлаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Сүүлийн үед хүүхдүүд компьютер, гар утасны тоглоом их тоглож, зурагт их үздэг болчихсон. Энэ нь хүүхдийг ядаргаанд оруулж, ядаргаанаасаа болоод дархлаа нь сулардаг. Үүнийг эцэг, эхчүүд онцгой анхаарч, зурагт компьютерийн урд суухыг нь хязгаарлаж, цаг нартай байлгах хэрэгтэй. Компьютер, зурагтын оронд гадаа тоглуулж, хөдөлгөөнтэй байлгах нь илүү тустай юм.

- Хүүхдийн дархлааг гэрийн нөхцөлд сайжруулах арга, сайжруулахад хамгийн тустай хүнсний бүтээгдэхүүн, хоол тэжээлийн тухай зөвлөвөл ?

- Хүүхдийн дархлааг гэрийн нөхцөлд сайжруулахын тулд нар ус, цэвэр агаарт явуулж чийрэгжүүлэх, хүүхдэд тохирсон хоол хүнс, амин дэмээр баялаг ногоо, жимс жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал байдаг. Мөн бүх төрлийн хүүхдийн биеийн хөгжил, насанд тохирсон витаминыг уулгаж болно. Монос эмийн сангийн бүх салбараар ХҮҮХДИЙН ДАРХЛАА ДЭМЖИХ 30 гаруй нэр төрлийн витамин, амин дэм 9 сарын 20-ийг хүртэл 5-10% хямдарлаа. Хямдарсан бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу. Эх сурвалж: https://ikon.mn/n/szy





302 views0 comments
bottom of page