top of page

Хамгаас хайртай хүмүүстээ "Дархлаа түгээе"

Хаврын улиралд нойр ханахгүй байх, нозоорох, ажлын идэвхгүй болох, сэтгэл санаа хямрах, тогтворгүй болох, ханиад томуунд амархан өртөх асуудал тулгардаг. Үүнийг бид хаврын ядаргаа хэмээн нэрлэдэг.

Хүйтний улиралд жимс, ногоо дутмаг, хэрэглээ бага байснаас шалтгаалан хүний биеийн нөөц витамин багасаж үүнээс үүдэн дархлаа суларч элдэв халдварт өвчин тусахдаа амархан болдог байна.

Амин дэмийн дутагдлаа нөхөж хэрхэн ядрахгүй байх вэ?

Дархлаагаа сайжруулахад биднээс өдөр тутамдаа хийдэг, хэрэглэдэг зарим зүйлсдээ бага зэргийн өөрчлөлт оруулахад л хангалттай. Тиймээс маргааш гэж хойш суулгүй яг одооноос өөрийнхөө эрүүл мэндийн төлөө дараах аргуудаас амьдралдаа хэвшүүлээрэй.

  1. Биеийн тамир, спортоор хичээллэх

  2. Өөрийгөө тайван байлгаж, стрессээс ангижрах

  3. Амин дэмтэй хоол хүнс хэрэглэх

  4. Архи, тамхины хэрэглээг хязгаарлах

  5. Сайн чанарын өөх тос хэрэглэх

  6. Нэмэлт амин дэм хэрэглэх

Гэхдээ нэмэлт амин дэм хэрэглэхийн тулд та ямар төрлийн амин дэм дутагдаж байгааг зайлшгүй мэдэж зөв тунгаар хэрэглэх нь чухал.

МОНОС эмийн сан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Витаминжуулалтын аяныг 2021 нь 3-р сарын 15-ээс 5-р сарын 15-ныг дуустал эхлүүллээ.



 

Витаминжуулалтын аянд Хүүхэд, Эрэгтэйчүүд, Ахмадууд, Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан 120 гаруй нэр төрлийн амин дэмийг 5-20% хямдралтайгаар худалдан авах боломжтой юм.


405 views0 comments
bottom of page