top of page

Хүчилтөрөгчийн дутагдлаас хэрхэн сэргийлэх вэ ?

Автомашин, үйлдвэрийн болон түүхий нүүрсний утаанаас үүдсэн агаарын бохирдлоос шалтгаалан хот суурин газрын иргэд цэвэр агаараар амьсгалж чадахгүйд хүрдэг. Үүнээс гадна COVID-19, хөл хорионы дэглэм зэргээс үүдэн хүмүүсийн дунд хүчилтөрөгчийн дутагдалд орох хандлага өндөр байна.

Аливаа амьд бие хийн солилцоо явуулахгүйгээр амьд байх боломжгүй бөгөөд энэ нь ялангуяа бага насны хүүхэд, нярай хүүхдүүдийн хувьд маш чухал байдаг.

Яагаад гэвэл, нярай хүүхдийн эрхтэн тогтолцоо бүрэн гүйцэд хөгжөөгүй байх бөгөөд хэрэв хүчилтөрөгч дутагдвал бодисын солилцоо бүхэлдээ хямардаг. Үүнээс болж хүүхдийн эрүүл мэндийн байдал эрс доройтоход хүрдэг байна.

Хүчилтөрөгч хүний бие махбодод ямар оролцоотой байдаг вэ ?

Хүчилтөрөгч хүний бие махбодод огт нөөцлөгддөггүй, үүгээрээ онцлог. Хоол тэжээлийн бодис, нүүрс ус, өөх тос, уураг, витамин амин дэмээс хүний биед ямар нэг хэмжээтэй агуулагдаж байдаг бол хүчилтөрөгчийн нөөц хүнд гурван минут болоод л дуусдаг. Тийм учраас хүний хүчилтөрөгчийн нөөц амьсгалах бүрд хангалттай байх хэрэгтэй.

Хүчилтөрөгчийн хэрэгцээг хангахын тулд хүүхдийг нярай үеэс эхлээд агаар салхинд гаргах, агаарын солилцоог маш сайн хийх хэрэгтэй. Ээлтэй сайхан орчинд байлгах хэрэгтэй. Ээлтэй орчин гэдэг нь элдэв химийн бодис тархаагүй, тоос тоосонцор, нян бактери үржээгүй, агаар нь хүчилтөрөгчөөр баялаг, цэвэр орчныг хэлж байгаа юм.

Хүний биед хүчилтөрөгч дутагдсаныг яаж мэдэх вэ?

Хүний бие хүчилтөрөгчийн дутагдалд орохоор хоолны шингэц муудаж, бодисын солилцоо удааширч, биед хэрэгтэй шим тэжээлээ авч чадахгүй, дархлаа муудаж, тамир тэнхээ суларч маш олон төрлийн зовиур гарч эхэлдэг. Мөн хүчилтөрөгчийн дутагдлын үе амьсгал дутуу авагдаад байгаа юм шиг санагдаж, их амархан даардаг болж, дасгал хөдөлгөөний ачаалал авч чаддаггүй гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ.

Хүчилтөрөгчийн дутагдлаас хэрхэн зайлсхийх вэ?

Хамгийн эрүүл, хэн нэгний заавар зөвлөгөө шаардлагагүй бие махбод болоод сэтгэлийн эрүүл мэндэд таатай эмчилгээ бол салхинд гарах. Хотын утаа, түгжрэл, хүн, ажлын ачааллаас түр амсхийж байгалийн сайханд амрах, загасчлах, дугуйгаар болон явган аялах нь хүчилтөрөгчийн дутагдалд орохоос аврах, басхүү стресс, хямралаас ангижрах оновчтой арга билээ.

Гэсэн хэдий ч бид төдийлөн тэр бүр агаар салхинд гарч хүчилтөрөгчийн дутагдалд орохоос сэргийлээд байж чаддаггүй нь үнэн. Тиймээс өөрийн бие организмаа шаардлагатай хүчилтөрөгчөөр хангахын тулд нэмэлт үйлчилгээ авах нь илүү үр дүнтэй, эрүүл мэндэд тустайг мэргэжилтнүүд онцолдог.

Шингэн хүчилтөрөгчийн бэлдмэл гэж юу вэ ?

​Хүний биеийн хүчилтөрөгчийн хангамжийг хоёрдогч замаар нэмэгдүүлэх болон бодисын солилцоог сайжруулах, антиоксидант үйлчилгээг үзүүлэх зорилгоор үйлдвэрлэгдсэн зориулалтын бэлдмэлийг хэлдэг.


Шингэн хүчилтөрөгчийн бэлдмэл нь ходоодны салстаар шимэгдэж, хялгасан судсаар дамжиж цаашлаад хүчилтөрөгчийн молекулууд нь цусны эргэлтэд орж эд эсүүдийг хүчилтөрөгчөөр хангаж өгдөг. Энэ бэлдмэлийн 7 дуслыг хэрэглэхэд нарсан ойд гурван цаг алхаж явах хэмжээний хүчилтөрөгчийг хүний биед өгдөг.

Шингэн хүчилтөрөгчийн бэлдмэл өөр ямар үйлчилгээтэй вэ ?

  • Биеийн хордлого тайлах буюу Антиоксидант үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

    • Жирэмсний хордлого ба тонус,

    • агаарын бохирдлын хордлого

    • Ажлын байрны хортой нөхцөлийн хор саармагжуулах болон хордлого тайлах зорилгоор хэрэглэхэд тохиромжтой.

  • Бодисын солилцоог идэвхжүүлнэ. Ингэснээр биеийн энерги нэмэгдэж, ядаргаа тайлагдана.

  • Биеийн рН-ийн орчин буюу биеийн дотоод орчны хүчиллэг, шүлтлэгийг тэнцвэржүүлэх,

  • Хүчилтөрөгчийн хангамж сайжирснаар, биеийн дархлааг дэмжиж, өвчин эсэргүүцэх чадвар дээшлэх зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлэх зориулалттай.

 

7 дусал бэлдмэл нь нарсан ойд гурван цаг алхсантай тэнцэх хүчилтөрөгчийг өгнө.



1,102 views0 comments
bottom of page