Урин дулаан зун цаг дуусаж хүүхэд багачууд эрдэм номд шамдах намрын сарууд айсуй. Улирал солигдоход хүүхдийн дархлаа сулардаг ба сургууль цэцэрлэгийн олон хүн цугларсан орчинд амьсгалын замын вирус биед нэвтрэн дархлааг гэмтээдэг. Иймээс бяцхан үрсийнхээ дархлааг сэргээж, хоол тэжээлээр дамжуулан биед хэрэгцээтэй витамин, амин дэмийг авч байх нь чухал.
Энэ үед олон төрлийн хүнсний сонголтоос хүүхдийн бие бялдрын хөгжилд тус болох, дархлааг дэмжих бүтээгдэхүүнийг хүүхдэдээ олж өгөх нь эцэг эхчүүдийн хувьд чамгүй мэдлэгтэй байхыг шаарддаг. Таны хүүхдийн биед ямар төрлийн витамин дутагдаж байгаа вэ ? аминдэм биед дутагдсан үед ямар шинж тэмдгүүд илрэх вэ ? мөн түүнийгээ ямар хоол тээжээлээр дамжуулан авч, дутагдлаа нөхөх боломжтой вэ ? гэдгийг энэ удаагын нийтлэлээр хүргэж байна.
Хүүхдийн бие бялдрын хөгжилд тус болох, дархлааг дэмжих бүтээгдэхүүнийг хүүхдэдээ олж өгөх нь эцэг эхчүүдийн хувьд чамгүй мэдлэгтэй байхыг шаарддаг.
Витамин А нь хүний дархлааны системийг хэвийн байлгахад чухал ач холбогдолтой. Витамин А нь лууван улаан хулуу, туна загас, манжин, буурцаг, загас өндгөнд их хэмжээтэй агуулагддаг.
Завьж уруул хагарах, чих хамар орчмын арьс гэмтэх, жин хасагдах, нулимс гоожих, гэрэл гялбах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Хүнд хэлбэрийн дутагдлын үед булчин суларч, бери бери хэмээх өвчин үүсч хавагнан зүрх томордог байна. Витамин В нь гурвалжин будаа, гахай үхрийн мах, шинэхэн вандуй, буурцаг, талх, зэрэгт агуулагддаг байна.
Толгой өвдөх, үс, хумс хэврэгшинэ, даралт буурах, ядаргаанд орох, ой тогтоолт муудах шинж тэмдэг илэрнэ. Бор элсэн чихэр, буурцаг, алим, цэцгэн байцаа,тараг, банан, жигнэсэн төмс, гурил исгэгч, самар, яргай загасанд их хэмжээтэй байдаг.
Шүд хорхойтох, амархан ядрах, шөрмөс татах, үс болон хумс хугарамтгай болох, өвчлөлмтгий болох шинж тэмдэг илэрнэ. Дунджаар 500-700 мг-аар хэрэглэх нь зүйтэй. Кальци тослоггүй тараг, бяслаг, савлагдсан яргай загас, ястай загас, ногоон гич, цэцгэн байцаа, кальцжуулсан оронже хар чавганд агуулагддаг.
Нар салхинд гарахгүй бол D-ийн төрлийн витамин дутагддаг. Витамин D нь сардина загас, яргай загас, мөөг өндөг, сүү, амуу буудай, элэг, туна загас, маргаринд их хэмжээтэй агуулагдсан байдаг.
Бие дээгүүр хөх толбо гардаг, буйл дээшээ шуугддаг зэрэг өөрчлөлтүүд гардаг. Витамин С цэцгэн байцаа, хулуу, orange, хаан боргоцой, халуун ногоо, гүзээлзгэнэ, лемон, манго, сонгино, огурцы зэрэгт их хадгалагддаг. Монос эмийн сангийн бүх салбараар ХҮҮХДИЙН ДАРХЛАА ДЭМЖИХ 30 гаруй нэр төрлийн витамин, амин дэмүүд 9 сарын 20-ийг хүртэл 5-10% хямдарлаа. Хөөрхөн үрсийнхээ дархлааг дэмжихээ битгий мартаарай.