top of page

"МОНОС" ХХК 2021 ОНЫ ОНЦЛОХ АЖ АХУЙН НЭГЖИЙН НЭГЭЭР ТОДОРЛОО.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим-аас Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг, онцлох аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “Энтрепренер-2021”, Меркурий цом гардуулах ёслолын ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.

24 дахь жилдээ зохиогдож байгаа уг ёслолын ажиллагааны гол зорилго нь бизнес эрхлэгчдийн тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн дэмжин урамшуулах, олон нийтэд сурталчлан таниулахад оршдог бөгөөд тухайн оны Онцлох 10 аж ахуй нэгж, Онцлох бизнес эрхлэгчдийг Танхимын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулдаг уламжлалтай.


24 дэх удаагын шагнал гардуулах ёслолын ажиллагаагаар Монос Групп-ийн харьяа компани болох "Монос" ХХК нь Монгол Улсын "ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ОНЫ ОНЦЛОХ ЭНТРЕПРЕНЕР"-ээр шалгарлаа.

Монос ХХК-ийн хувьд орон нутгийн 21 аймаг 360 сумдад эм бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн техник, тоног төхөөрөмж, эмнэлгийн жижиг хэрэгсэл, лабораторийн урвалж оношлуур, вакцин тариа, эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч эрүүл мэндийн салбарын тэргүүлэгч компани билээ.

Одоогийн байдлаар орон нутагт байрлах Монос эмийн сангийн нийт 40 гаруй салбар, 19 эм ханган нийлүүлэх төвийн 3400 гаруй харилцагч байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд 359 ажилтныг тогтвортой ажлын байраар ханган ажиллаж байна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэнд рүү чиглэсэн, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, ногоон эко орчинг бий болгох нийт 26 төрлийн ажлыг гүйцэтгэсэн ба 21 аймаг 360 сумдын эмнэлгийн ажилтнууд, иргэдэд чиглэсэн Ковид-19 цар тахлын үеийн сэтгэл зүйн сэдэвт сургалтуудыг үнэ төлбөргүй амжилттай зохион байгуулсан.






99 views0 comments
bottom of page