Захирлын мэндчилгээ | Монос ХХК
top of page
ceo

Монос ХХК-ийн цахим хуудсаар зочилж буй
эрхэм таны амрыг айлтгая 
 

 

Монос ХХК нь “Монос групп”-ийн харьяа орон нутгийн үйл ажиллагаа хариуцсан салбар компани бөгөөд Монгол улсын 18 аймаг, хотуудад нийт иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлст өөрсдийн үнэтэй хувь нэмрээ оруулан хичээнгүйлэн ажиллаж байна. 

Хүн ардын эрүүл оршихуйг дээдэлж, түүний төлөө зүтгэсэн өнгөрсөн 30  жилийн турш бидэнд итгэн, үйлчлүүлж байсан нийт хэрэглэгч, харилцагчиддаа чин сэтгэлээсээ талархаж явдгаа илэрхийлье.

Бид 18 аймагт байрлах Эм ханган нийлүүлэх төв, Монос эмийн сангийн салбараараа дамжуулан газар нутгийн хувьд алслагдсан аймаг, сумдын иргэдэд чанарын баталгаатай, аюулгүй, эмчилгээний хувьд өндөр идэвхтэй эм бэлдмэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг жигд, тасралтгүй, хүртээмжтэй нийлүүлэхээр цаашид хичээнгүйлэн ажиллах болно.

 

Монос ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Баянмөнх

  • Twitter
  • Facebook
bottom of page